Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчид мэргэжил нэгт нөхдөө өмгөөлж мэдэгдэл гаргалаа

Азийн 48 орны 440 гаруй сэтгүүлч БНСУ-ын Сөүл хотноо чуулж, цахим аюулгүй байдлыг хангах, хуурамч мэдээллийг нягтлан шалгах, дата сэтгүүл зүйн арга техник, мөрдлөг хавчлагаас хэрхэн зайлсхийх зэрэг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн амин чухал асуудлуудыг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчид мэргэжил нэгт нөхдөө өмгөөлж мэдэгдэл гаргалаа
Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчид мэргэжил нэгт нөхдөө өмгөөлж мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

Азийн 48 орны 440 гаруй сэтгүүлч БНСУ-ын Сөүл хотноо чуулж, цахим аюулгүй байдлыг хангах, хуурамч мэдээллийг нягтлан шалгах, дата сэтгүүл зүйн арга техник, мөрдлөг хавчлагаас хэрхэн зайлсхийх зэрэг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн амин чухал асуудлуудыг хэлэлцлээ.

Гурван өдөр үргэлжилсэн тус хурлын үеэр 60 гаруй илтгэл хэлэлцэж, 120 гаруй сэтгүүлч, шинжээчид үг хэлсэн байна. Чуулганд оролцогчид мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө Мьянмарь улсад хоригдож буй “Ройтерс” агентлагийн сэтгүүлч Ва Лон, Кья Со О нарыг нэн даруй чөлөөлөхийг шаардаж, мэдэгдэл гаргажээ.

Олон нийтийн эрх ашигт үйлчилж, онцгой чухал асуудлыг сурвалжилсныг нь “гэмт хэрэг” хэмээн үзэж, шударга бусаар яллаж хорьсон Ва Лон болон Кья Со О нарыг нэн даруй чөлөөлөхийг Ан Сан Су Ки, Мьянмар улсын Засгийн газраас шаардлаа.

Чуулганд оролцогчид дэлхийн өнцөг булан бүрт эрэн сурвалжлах сэтгүүлч, тэдний хамтран зүтгэгчдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, халдлага, мөрдлөг сэтгэл түгшээх хэмжээнд хүрч байгаа, мөн хүчирхийллийн арга хэрэглэж буй албан тушаалтнууд ял зэмгүй өнгөрдөг байдлыг шүүмжлэв.

Тэд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, эрх чөлөөгөө алдагсдыг суллах, сэтгүүлчдийг хүчирхийлэгсэд ял зэмгүй өнгөрч буй байдлыг зогсоохыг орон орны Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны байгууллага, албан тушаалтнуудаас шаардлаа.

Азийн Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чуулганд Монгол Улсаас Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сүлжээний гишүүн байгууллага Хэвлэлийн Хүрээлэнгийн төлөөлөл оролцсон байна.

Хуваалцах