Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт болов

Тэгвэл чуулга уулзалтын нэг бүрэлдэхүүн хэсэг болох Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эрин үе-дэд бүтцээ харилцан холбох, шинэ бүтээмжийн хөгжил" уриан дор БНХАУ-ын Хайнань мужийн Сань-Я хотод боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт болов
Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт болов. Зураг: МҮОНРТ

“Азийн Давос” гэгдэж буй, ач холбогдлоороо дэлхийн эдийн засгийн чуулгантай эн тэнцэхүйц Бө-Аогийн чуулга уулзалт өчигдөр эхэллээ.

Энэ нь “Дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөө нээлттэй, шинийг санаачлагч Ази” сэдэв дор болж байгаа юм.

Тэгвэл чуулга уулзалтын нэг бүрэлдэхүүн хэсэг болох Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эрин үе-дэд бүтцээ харилцан холбох, шинэ бүтээмжийн хөгжил" уриан дор БНХАУ-ын Хайнань мужийн Сань-Я хотод боллоо.

Ази тивийн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дуу хоолойгоо энэ тивийн сайн сайхан хөгжил дэвшлийн төлөө нэгтгэх зорилготой энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтад 40 гаруй улс орны 140 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах албан тушаалтан, эрдэмтдийн төлөөлөл оролцож буй бөгөөд Монгол улсаас МҮОНР тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд оролцож байна.

Хуваалцах