Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав
Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах боломж, тус банкнаас үзүүлж болох дэмжлэг туслалцааны талаар санал солилцлоо.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хэрэгжилтийн явц болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бэлтгэл ажлын талаар ярилцав гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах