Азийн хөгжлийн банктай мэдээлэл солилцлоо
Санхүүгийн үйлчилгээнд финтек буюу технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлж, бүтээгдэхүүнийг иргэд харилцагчдад түргэн шуурхай, хүртээмжтэй нийлүүлэх арга
Мэдээллийн алба

Санхүүгийн үйлчилгээнд финтек буюу технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлж, бүтээгдэхүүнийг иргэд харилцагчдад түргэн шуурхай, хүртээмжтэй нийлүүлэх арга замын талаар онцлон ярилцсан тус уулзалтын үеэр Монгол Улсад интернэт, гар утасны хэрэглээ ихээхэн өндөр үзүүлэлттэй байгаа нь цахим санхүүгийн үйлчилгээ хөгжүүлэх гол суурь нөхцөл болохыг АХБ-ны төлөөлөгчид онцолж байв. Санхүүгийн цахим үйлчилгээг хөгжүүлснээр ББСБ-уудын үйл ажиллагааны зардал ихээхэн буурч, үр өгөөж нэмэгдэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний өртөг буурч, хэрэглэгчдэд оногдох хүү төлбөр ч ихээхэн буурах боломжтойг ярилцаж, арга замын талаар зөвлөлдөв.
Санхүүгийн цахим үйлчилгээг хөгжүүлэхэд чухлаар тавигддаг нэг асуудал бол цахим аюулгүй байдал юм. Энэ талаар АХБ-ны мэргэжилтэн зөвлөмж өгч, цахим аюулгүй байдлын эрсдэл, халдлага, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд анхаарах зүйлсийн талаар танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


















