Азийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэд чууллаа
Азийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих 5 дахь чуулга уулзалт өнөөдөр боллоо. Тус хурлыг Азийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, ажлын байр бий болгох чиглэлээр
Мэдээллийн алба

Азийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих 5 дахь чуулга уулзалт өнөөдөр боллоо. Тус хурлыг Азийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, ажлын байр бий болгох чиглэлээр дотоод гадаадын төрийн бус байгууллагууд харилцан туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцох зорилготойгоор 2004 оноос эхлэн 3-4 жил тутамд зохион байгуулж иржээ.
Япон, БНСУ, Филиппин зэрэг улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд оролцож тус чуулга уулзалтад Монгол Улс анх удаа хамрагдаж байна. Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд биеэ дааж, эдийн засгийн хувьд ажиллаж амьдрах нөхцөл маш муу байдаг. Иймээс Азийн бусад орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн туршлагаас суралцан аль болох хурдан энгийн хүн шиг ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэх зорилготой ирсэн гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байв.
Одоогоос 40, 50 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энгийн хүмүүс шиг ажиллаж, амьдарч, ЭЗ болон биеэ даах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Кёодорэн холбоо"-г үүсгэн байгуулж байжээ. Өдгөө тэд Азийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан томоохон чуулга уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм.
Бэлтгэсэн Б.Сэргэлэн


















