Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Азийн сан”-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа “Азийн сан”-гийн Суурин төлөөлөгч Марк Кэйнингийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Азийн сан”-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
“Азийн сан”-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа “Азийн сан”-гийн Суурин төлөөлөгч Марк Кэйнингийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Азийн зарим улс орны Пробацийн алба болон Хорих байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг тэргүүлэх улс орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудаас туршлага судлуулах, дадлагажуулах, үйл ажиллагааны чиглэлээр сургагч багш урьж, сургалт семинар зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох ажлын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.

Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнинг дээрх саналуудыг дэмжиж буйгаа дурдаад, холбогдох албаныханд уламжлахаа илэрхийлсэн юм.Эх сурвалж: ШШГЕГ

Хуваалцах