Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөр хариуцсан захирал Ким Де Риддерийг хүлээн авч уулзав

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөр хариуцсан захирал Ким Де Риддерийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөр хариуцсан захирал Ким Де Риддерийг хүлээн авч уулзав
Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөр хариуцсан захирал Ким Де Риддерийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөр хариуцсан захирал Ким Де Риддерийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөр хариуцсан захирал Ким Де Риддер, Азийн Хөгжлийн банкны “Ази, Номхон далайн орнууд дахь уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг даван туулахад эмэгтэйчүүдийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

Мөн төслийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжил, ногоон эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах