Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн шинжлэх ухааны паркийн захиргаатай хамтран ажиллана

Азийн улсуудын томоохон 162 паркийн гишүүнчлэлтэй Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргаатай уулзалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн шинжлэх ухааны паркийн захиргаатай хамтран ажиллана
Азийн шинжлэх ухааны паркийн захиргаатай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Азийн улсуудын томоохон 162 паркийн гишүүнчлэлтэй Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргаатай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал болон холбогдох төлөөлөл оролцлоо.

Талууд дараах гол асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал:

-Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр зөвлөгөө өгөх, бусад орны туршлагаас хуваалцах

-Шинжлэх ухааны паркийн ТЭЗҮ-ийг хамтран гүйцэтгэх, санхүүжилт хөрөнгө оруулалт оруулах боломжтой Солонгос болон бусад орны паркуудтай холбох, зуучлах,

-Улсын дэмжлэгээр хөгжүүлсэн Солонгосын Шинжлэх ухааны паркийн эрх зүйн орчны судалгааг хуваалцах зэрэг юм гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах