Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн өвийн номын сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Үндэсний Номын сантай хамтран тус номын сангийн архивд хадгалагдаж буй Төвөд хэл дээрх ном судрыг цахимжуулан каталогжуулах ажлыг 2018 оноос хойш хамтран гүйцэтгэж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн өвийн номын сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Азийн өвийн номын сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндэсний Номын сантай хамтран тус номын сангийн архивд хадгалагдаж буй Төвөд хэл дээрх ном судрыг цахимжуулан каталогжуулах ажлыг 2018 оноос хойш хамтран гүйцэтгэж байгаа Америкийн Нэгдсэн Улсын “Азийн өвийн номын сан” байгууллагын төслийн хариуцан гүйцэтгэгч Жон Брэди, Эмми Льюс нарыг Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс Соёлын биет өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, Азийн өвийн номын сан нь Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сан” (The United States Ambassador’s Fund for Cultural Reservation) тэтгэлэгт энэхүү төсөл нь шалгарч, нэмэлт санхүүжилт авсанд баяр хүргэж, уг төслийн мэдээлэл, цаашид төслийн хоёрдугаар шат эхлэх болсонтой холбогдуулан хамтран ажиллах хөтөлбөрийн чиглэл, үйл ажиллагааны нөхцөлийн талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Соёлын яам

Хуваалцах