Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Бадрал: Улсын дугаараас хамааран татвараа төлөх нь банк, оношлогооны цэгүүдэд үүсдэг ачааллыг бууруулна

Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэгдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Б.Бадрал: Улсын дугаараас хамааран татвараа төлөх нь банк, оношлогооны цэгүүдэд үүсдэг ачааллыг бууруулна
Б.Бадрал: Улсын дугаараас хамааран татвараа төлөх нь банк, оношлогооны цэгүүдэд үүсдэг ачааллыг бууруулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын нэгний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэгдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийлээ.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Журам батлагдсантай холбоотой тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нарт зориулан автомашины татвар, төлбөрөө хаана хандаж, хэрхэн тушаах, хэдэн төгрөг төлөх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал дараах тодруулгыг өглөө.

Тэрбээр, “Иргэд автомашины улсын дугаараас хамаараад саруудад хуваагдан төлөх нь хуулийн дагуу зургаадугаар сарын нэгнээс өмнө буюу хугацаа дуусахаас өмнө банкууд, оношлогооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах бөгөөд иргэд цаг хугацаа алдалгүй төлөлтөө хийх боломжтой болж байгаа юм. Энэ жилийн хувьд нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургаадугаар сарын нэгнээс өмнө нөхөж төлөх боломжийг олгож байна. Бас та дөрөв,тавдугаар сард төлөх ёстой бол өмнө нь буюу гуравдугаар сард ч татвараа төлөх бүрэн боломжтой. Мөн журмын дагуу Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлсөн байна. Мөн энэ жил олон жил оношлогоонд ороогүй эвдэрсэн автомашиныг торгуульгүй оношлогоонд оруулна” гэсэн юм.


АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

№ Авто тээвэрийн болон өөрөө явагч хэрэгсэлийн төрөл Албан татварын хэмжээ /төгрөгөөр/ 1 2 дугуйтай мотоцикл 2 500 2 3 дугуйтай мотоцикл 4 000 3 Суудлын авто машин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 24 27 33 4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000 5 Автобус 62 400 6 Ачааны машин: 1/ 1 хүртэл тооны даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100-тн-оос дээш даацтай 30 000 45 000 55 000 75 000 120 000 135 000 150 000 210 000 270 000 330 000 420 000 480 000 540 000 600 000 660 000 720 000 7 Тусгай зориулалтын автомашин 16 000 8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000 9 Бага оврын трактор 8 000 10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр Болон өөрөө Явагч хэрэгслийн ангилал Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах Төлбөр ( төгрөгөөр ) СО2 хийн Ялгарал(г/км) СО2 (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3) А 121-180 5.5-8.0 1500 хүртэл 1800 Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100 В 251-350 10.6-12.0 2501-3500 3500 Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000 Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500 Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500


Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээсавто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ

/төгрөгөөр/

№ Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ 1 Суудлын Такси 30000 2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000 3 2001-3000 30000 4 3001 дээш 40000 5 Ачааны 1 тн хүртэл 40000 6 1-2 тн 45000 7 2-3 тн 50000 8 3-5 тн 55000 9 5-8 тн 60000 10 8-10 тн 65000 11 10 тн-с дээш 70000 12 Автобус 15 хүртэл 40000 13 15-аас дээш 60000 14 Цистерн 50000 15 Тусгай 40000 16 Чиргүүл 30000 17 Механизм Тээвэрүйлчилгээний 60000 18 Технологийн 60000 19 Багаоврын 30000 20 Мотоцикл, мопед 2 дугуйт 10000 21 3 дугуйт 10000 НИЙТ ДҮН

Хуваалцах