Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Бат-Өлзий Улсын гарьд цолын болзол хангаж, шөвгийн дөрөвт үлдлээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бат-Өлзий Улсын гарьд цолын болзол хангаж, шөвгийн дөрөвт үлдлээ
Б.Бат-Өлзий Улсын гарьд цолын болзол хангаж, шөвгийн дөрөвт үлдлээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөж байна.

Тус даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий Улсын арслан Э.Батмагнайгаар найм давж, Улсын гарьд цолын болзол хангалаа. Ийнхүү тэрбээр Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл нарын хамт энэ баяр наадмын барилдааны шөвгийн дөрөвт шалгаран үлдээд байна.

Хуваалцах