Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Батзоригт холбогдох хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Батзоригт холбогдох хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ
Б.Батзоригт холбогдох хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авлаа.

Улмаар шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 17-ны 10.00 цагт товлон зарласан байна. Мөн шүүгдэгч Б.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуваалцах