Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Булганыг яллагдагчаар татжээ

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, С.Зориг агсны гэргий Б.Булганыг яллагдагчаар татсан тухай мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Булганыг яллагдагчаар татжээ
Б.Булганыг яллагдагчаар татжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, С.Зориг агсны гэргий Б.Булганыг яллагдагчаар татсан тухай мэдээллээ. Тус газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн хэргийг шалгах явцад шинээр цугларсан нотлох баримтуудыг үндэслэн түүний эхнэр Б.Булганд өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан" гэлээ.

Б.Булганд яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж, байцаалт авчээ. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Хуваалцах