Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа

Тэрбээр Энэтхэгийн тамирчинтай тулалдаж, илт давуу байдлаар ялалт байгууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа
Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

Азийн 18 дахь удаагийн наадмын 11 дэх өдрийн тэмцээн өнөөдөр үргэлжилж байна. Дөнгөж сая боксын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр Энэтхэгийн тамирчинтай тулалдаж, илт давуу байдлаар ялалт байгууллаа.

Манай улсын тамирчин 2005 онд 14 настай байхдаа "Алдар" спорт хороонд ирж, А.Гантулга багшийн шавь болж, тамирчны гараагаа эхэлж байв.

Хуваалцах