Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Чойжилсүрэнтэй хөзөр тоглоорой

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн зургаа хөзөрт буулгажээ. Увс нутгийн бөхчүүддээ гар татдаггүй түүнийг зарим хүн “Өөрийнхөө зурагны оронд нутгийнхаа бөхчүүдийн зурагтай хөзөр хийсэн бол арай илүү гүйлгээтэй байх байж дээ” хэмээж байна.

УД
УИХ дахь "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн ажлын алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Чойжилсүрэнтэй хөзөр тоглоорой
Б.Чойжилсүрэнтэй хөзөр тоглоорой. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн зургаа хөзөрт буулгажээ. Увс нутгийн бөхчүүддээ гар татдаггүй түүнийг зарим хүн “Өөрийнхөө зурагны оронд нутгийнхаа бөхчүүдийн зурагтай хөзөр хийсэн бол арай илүү гүйлгээтэй байх байж дээ” хэмээж байна. Гэхдээ УИХ-ын сонгуульд бөхчүүд нь биш өөрөө нэр дэвших тул ийм сонголт хийх нь ойлгомжтой гэцгээж байна.

Ер нь сонгууль дөхөж байгаа өнөө үед гишүүн бүр л өвөрмөц санаа сэтгэж байна. Оны өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат битоны бөөрөн дээр, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай айрганы хулны ёроолд, С.Эрдэнэ, С.Одонтуяа нар тайлангийнхаа нүүрэнд бурхан залсан нь “сонгодог” менежментээр тодроод байгаа гэгдэж байна.

Хуваалцах