Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Дүгэржав: Ойрын хугацаанд аймгийнхаа иргэн бүрийг амны хаалттай болгоно

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалтны хүрэлцээ, хангамж нэн чухал.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Дүгэржав: Ойрын хугацаанд аймгийнхаа иргэн бүрийг амны хаалттай болгоно
Б.Дүгэржав: Ойрын хугацаанд аймгийнхаа иргэн бүрийг амны хаалттай болгоно. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалтны хүрэлцээ, хангамж нэн чухал. Тиймээс бид дотоод нөөц боломжоо ашиглан үйлдвэрлэхээс өөр аргагүй юм. Нөхцөл байдалд дүгнэлт хийж орон нутагт үйлдвэрлэл явуулж буй оёдлын үйлдвэр цехүүдээ түшиглэн эхний ээлжинд 40000 маск үйлдвэрлэн иргэдэдээ хүргэхээр удирдлагуудтай нь ярилцаж, ажлыг нь эхлүүллээ.

Нэг маскийг 800 төгрөгөөр үйлдвэрлэн багийн дарга, нийгмийн ажилтнаар дамжуулан иргэн бүрт хүргэхээр шийдвэрлэлээ. Мөн сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт орон нутгийнхаа оёдлын цехийг түшиглэн маск үйлдвэрлэж, сумын төвийн иргэдээ маскжуулах ажлыг зохион байгуулж ажиллах үүргийг өгөөд байна. Ойрын хугацаанд аймгийнхаа иргэн бүрийг маскжуулахаар төлөвлөж байна" гэлээ.

Хуваалцах