Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Энх-Од: Цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрснээс долоо нь эдгэсэн

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч хумхаа өвчний улмаас таалал төгссөнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Энх-Од: Цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрснээс долоо нь эдгэсэн
Б.Энх-Од: Цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрснээс долоо нь эдгэсэн. Зураг: МҮОНРТ

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч хумхаа өвчний улмаас таалал төгссөнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн оролцож байгаа болон үүсээд буй нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн.

Үргэлжлүүлэн, Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од хумхаагийн өвчлөл болон тус өвчний халдвар авсан цэргийн алба хаагчдын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "НҮБ-ын мандаттайгаар Африкийн орнуудад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчидтай I, II шатны цэргийн хээрийн эмнэлгүүд мөн үүрэг гүйцэтгэдэг. Африкийн орнуудад өргөн тархалттай байдаг хумхаа хэмээх өвчний талаарх ойлголт өгье. Судалгаанаас авч үзвэл, Өмнөд Суданд 10 шумуулын нэг нь хумхаа өвчний вирус тээдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн шумуулаас хүнд дамждаг халдварт өвчин гэсэн үг. Борооны улирлын эхэн болон сүүл үед ихээхэн идэвхэждэг. Хумхаагийн вакцин гараагүй учраас манай цэргийн алба хаагчид уг өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийг долоо хоног тутамд хэрэглэдэг. Эм тогтмол уусан ч уг өвчний вирус халдварлах боломжтой. Гагцхүү хүнд, хөнгөн хэлбэрээр өвчлөх нь тухайн хүний биеийн эсэргүүцэлтэй холбоотой.

Өнгөрөгч сард эх орондоо ирсэн цэргийн багийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрч Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэнээс долоо нь бүрэн эдгэрсэн. Харамсалтай нь нэг цэргийн алба хаагч энэ өвчний хүндрэлээр нас барсан. Харин нөгөө нь Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нэн хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.

Хуваалцах