Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Энхболд: Иргэд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглаанд мал, амьтан оролцуулахаас аль болох татгалзах нь зүйтэй

Машин, техник хэрэгсэл, морь, мал амьтан ашиглах, бусад байдлаар зохион байгуулалтад орж жигдрэх гэх мэт өвөрмөц илэрхийлэл олон нийтэд хүргэх тохиолдолд аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг урьдчилан авах ёстой” гэв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Энхболд: Иргэд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглаанд мал, амьтан оролцуулахаас аль болох татгалзах нь зүйтэй
Б.Энхболд: Иргэд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглаанд мал, амьтан оролцуулахаас аль болох татгалзах нь зүйтэй. Зураг: МҮОНРТ

Нүүрсний хулгайн эсрэг иргэдийн жагсаал энэ сарын 4-нд Сүхбаатарын талбайд эхэлсэн. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу цагдаагийн байгууллага иргэдийн үзэл, бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, эрүүл мэнд болоод аюулгүй байдал хангаж, бусдын ятгалганд автан эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж өгч ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн.

Түүнчлэн орон нутгийн зарим иргэн тус жагсаалд морьтой оролцоно, морьтойгоо нэгдэнэ гэсэн юм. Тэгвэл энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд өөрийн цахим хаягтаа зөвлөмж нийтэлсэн байна. Тэрбээр “Иргэд тайван замаар явганаар үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглаанд мал, амьтан оролцуулах нь бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, оролцогчдын чөлөөт илэрхийлэлд саад учруулдаг тул аль болох энэ үйлдлээс татгалзах нь зүйтэй.

Хэрэв мал амьтан ашигласан тохиолдолд эзэн түүний аюулгүй байдлыг хангаж, үүсэх үр дагаврыг хариуцах үүрэгтэй.

Хуваалцах