Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Ерөөлт “Зүүн Азийн Бүсийн 2016 оны шилдэг тамирчин” боллоо

Хонгконг улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат тэмцээнд манай шилдэг тамирчны нэг, Зүүн Азийн бүсийн Мессэнжэр тамирчин Батбаярын Ерөөлт “Зүүн Азийн Бүсийн 2016 оны шилдэг тамирчин” цолоор шагнууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ерөөлт “Зүүн Азийн Бүсийн 2016 оны шилдэг тамирчин” боллоо
Б.Ерөөлт “Зүүн Азийн Бүсийн 2016 оны шилдэг тамирчин” боллоо. Зураг: МҮОНРТ

Хонгконг улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат тэмцээнд манай шилдэг тамирчны нэг, Зүүн Азийн бүсийн Мессэнжэр тамирчин Батбаярын Ерөөлт “Зүүн Азийн Бүсийн 2016 оны шилдэг тамирчин” цолоор шагнууллаа.

Зүүн Азийн Бүсийн Тусгай Олимпийн зургаан орны шилдэг тамирчдын түүхийг өөрсдийн орон тус бүртээ онлайн шалгаруулж, шалгарсан тамирчдын түүхийг тусгай шалгаруулах комисс шүүжээ.

Б.Ерөөлт нь Монголын тусгай олимпийн хорооны усан сэлэлтийн тамирчин юм. Хонгконг Улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат Зүүн Азийн бүсийн тэмцээнд манай тамирчид агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усан сэлэлт, ширээний теннис гэсэн таван төрлөөр өрсөлдсөн байна.

Боулингийн тэмцээнээс тамирчин Б.Ариундэлгэр мөнгөн медаль, Боулингийн эрэгтэй багийн тэмцээнд манай Б.Мягмарсүрэн, Г.Бямбасүрэн нар мөнгөн медаль хүртлээ.

Ширээний теннисийн төрөлд тамирчин У.Нинжбадам алт, Э.Тэмүлүн хүрэл медаль хүртэж, Б.Амарболд 4-р байр эзэллээ. Агаарын теннисний ганцаарчилсан тэмцээнд манай тамирчид 1 алт, 3 мөнгөн медаль хүртлээ.

Хонгконг Улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат тэмцээнд зүүн азийн бүсийн БНХАУ, БНСУ, Тайван, Макао, Хонгконг, Монгол Улс 6 орны 300 гаруй тамирчид оролцож, манай тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.

Д.Нарантуяа

Хуваалцах