Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Хурц нарыг шүүх хурал 14:00 цаг хүртэл хойшиллоо

Ц.Амгаланбаатарыг гэрчээр оруулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хурлыг өнөөдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Энэ хугацаанд Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчрах аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хурц нарыг шүүх хурал 14:00 цаг хүртэл хойшиллоо
Б.Хурц нарыг шүүх хурал 14:00 цаг хүртэл хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд хаалттай болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эргэн сануулахад, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн юм.

Тэгвэл тус шүүх хуралд Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг гардан гүйцэтгэсэн гэх Ц.Амгаланбаатарыг гэрчээр оруулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хурлыг өнөөдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Энэ хугацаанд Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчрах аж.

Түүнчлэн дээрх шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байна.

Хуваалцах