Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Магнай, Б.Манлай, Б.Мандал, Б.Маргад нарт хадгаламж нээлээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө сангийн тэргүүн С.Эрдэнийн шийдвэр, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын тушаалаар Монгол улсад төрсөн дөрвөн ихэрт хүүхдийн хадгаламж нээлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Магнай, Б.Манлай, Б.Мандал, Б.Маргад нарт хадгаламж нээлээ
Б.Магнай, Б.Манлай, Б.Мандал, Б.Маргад нарт хадгаламж нээлээ. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө сангийн тэргүүн С.Эрдэнийн шийдвэр, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын тушаалаар Монгол улсад төрсөн дөрвөн ихэрт хүүхдийн хадгаламж нээлээ. Хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах, эрүүл өсч бойжиход дэмжлэг үзүүлэх зорилгоор Баттулга овогтой Магнай, Манлай, Мандал, Маргад нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн Голомт банкны “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламжийг бэлэглэлээ. Тус хүүхдийн хадгаламжийг Хүүхдийн төлөө сангаас олгож байгаа юм. Хадгаламжийг өнөөдөр 12 цагаас гардуулна.

Хуваалцах