Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.

Хуваалцах