Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнгөнтуяа дөрөвдүгээр байрт орлоо

The Gyeonggi-do Triathlon Association Captain's Cup GreatMan Half Contest нэртэй зургаа дахь удаагийн энэхүү тэмцээнд тамирчид хоёр км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнгөнтуяа дөрөвдүгээр байрт орлоо
Б.Мөнгөнтуяа дөрөвдүгээр байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа саяхан БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman зайд 5 цаг 45 минут 19 секундийн амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. The Gyeonggi-do Triathlon Association Captain's Cup GreatMan Half Contest нэртэй зургаа дахь удаагийн энэхүү тэмцээнд тамирчид хоёр км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ.

Б.Мөнгөнтуяа хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад цолтой бөгөөд “Бээжин - 2008” олимпод оролцож байжээ. Тэрбээр мөн триатлоны олон улсын Level 1 ангиллын дасгалжуулагч юм.

Хуваалцах