Б.Мөнхболд: Монголын оюутны холбоо Э.Бат-Үүл даргатай нийлж оюутнуудыг шулж байна
МАХН-ын дэргэдэх “Шударга Ёсны Хувьсгалт Үндэсний Нэгдсэн” Оюутны холбоо ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхболдтой ярилцлаа.
Мэдээллийн алба

МАХН-ын дэргэдэх “Шударга Ёсны Хувьсгалт Үндэсний Нэгдсэн” Оюутны холбоо ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхболдтой ярилцлаа.
-Монголын оюутны холбооны гаргаж байгаа бодлого шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна?
-Жил болгоны хавар 5 сард Монголын оюутны холбоо оюутнуудаас автобусанд үнэгүй зорчих виза картын захиалгыг авдаг. Энэ жил ч мөн адил захиалга авсан, гэвч одоо болтол оюутнуудын гар дээр карт ирээгүй байна. Харин авсан мөнгө нь хэний гараар хаашаа юунд зарцуулсан нь тодорхойгүй байна.
- МОХ хэдэн төгрөг хураасан юм бол оо?
- 8900 төгрөг хураасан энэ нь дор хаяж Монголд 170 орчим мянган оюутны 110,000 оюутнаас захиалга авлаа гэж бодоход 980 орчим сая төгрөг болж байгаа энэ бол бага мөнгө биш.
- Энэ жил Монголын оюутны холбоо визаны захиалга авахгүй гэж ойлгож болох уу?
- Яг ч авахгүй гэж болохгүй захиалга өгсөн оюутнуудын эрх ашгийг зөрчихгүйгээр мөнгийг нь буцааж олгодог ч юмуу нэг бол виза картыг нь 09-15 гэхэд олгох 2 зам л байна л даа.
- Оюутан тээвэр гээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа нь хэр зөв сонголт вэ. МОХ энэ тал дээр ямар оролцоотой байгаа вэ?
- Энэ жил нийслэлийн Засаг даргын тамгийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар хамтраад оюутан тээвэр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна лээ энэ нь нэг талаараа зөв ч нөгөө талаараа хэр нүдээ олсон ажил болох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. МОХ энэ асуудал дээр айхтар оролцоо бол байхгүй байгаа. Энэ шийдвэр нь ч хууль зөрчсөн асуудал болох нь тогтоогдоод байгаа
- Оюутнуудыг өдөрт хоёр удаа л зорчуулна гэж байна. Энэ хэр зөв зүйл вэ?
Оюутнуудын хувьд өдөрт 2 удаа нийтийн тээврээр зорчино гэдэг бол маш хүнд сонголт өглөө хичээлдээ явна. Номын санлуу явна. Буцаад харина мөн дээрээс нь сая шинэчилсэн маршрутаар бол автобуснууд маш богино эргэлт хийж байгаа нь оюутнуудыг гэлтгүй ард иргэдийг олон дамжуулах гэдэг асуудлууд нь ард иргэдийнхээ кармаруу шагайж байгаа төрийн увайгүй бодлого гэж ойлгож байна.
- Оюутнууд сар бүр 70200 төгрөгийн цалин авч байгаа шүү дээ...
- Тэр степентны асуудал өөр хэрэг энэ бол Монголын оюутны холбоо нэртэй улс төрчдийн гар хөл болсон энэ нэг бохир байгууллагын талаар яригдаад байгаа асуудал л даа 70200 төгрөгийг оюутнууд хэрэгтэй ном сурах бичгээ авахад байрныхаа төлбөрийг төлөхөд сургуулийнхаа төлбөрийг төлөхөд зарцуулж хэрэгтэй зүйлдээ зарцуулж байгаа аливаа зүйлийг өнгөцөөр харж дүгнэж шийдвэр гаргаж ерөөсөө болохгүй. МОХ 70200 оюутнууд татгалзаж байна гэж судалгаа шинжилгээгүй мэдэгдэл гаргахад бид бас л эсрэг байр суурьтай байсан.
- Танай байгууллага хэчнээн гишүүнчлэлтэй вэ. Оюутан залуус руу чиглэсэн ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна?
- Манай байгууллага намын дэргэдэх гэж явдаг. Албан бус тоогоор бол 15000 гишүүд дэмжигчтэй, оюутан залуусруу чиглэсэн Эрүүл монгол оюутан, Боловсролтой монгол оюутан зэрэг үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон ажиллаж байна.
- Намын дэргэдэх гэхээр аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд намын бодлого шийдвэр бас тодорхой хэмжээнд нөлөөлөх үү?
- Манай нам нь өөрөө зүүний үзэл баримтлалтай ганц нам тэгэхээр зүүний үзэл баримтлал нь өөрөө хөрөнгөтнүүдийг бага байлгах мөн нийгмийн дунд давхаргыг их байлгах гэдэг үзэл баримтлалыг төв болгодог. Тийм болохоор бусад намын дэргэдэх оюутны байгууллагууд нь намынхаа үзэл баримтлалаар хөрөнгө мөнгөтэй хүнд үйлчлэх, нийгмийн дундаас доошоо давхаргынхныг тоож хардаггүй зүйл байдаг байж магадгүй. Харин манайх бол өөр нэг оюутны асуудал бол бидэнд шийдэх асуудал гэсэн байр сууринаас бол ханддаг.
- Энэ асуудал дээр хэрвээ МАН-ын ч юм уу, оюутны холбооноос уриалга гаргасан бол танайх дэмжиж оролцох уу?
- Олон хүний эрх ашгийн төлөө бол бид нам эвсэл гэж талцах шаардлага байхгүй ээ харин хэн нэгэн эрх мэдэлтэй юм уу тийм ээ мөнгөтэй хүний шийдвэрийн дагуу бол бид оролцохгүй ээ Монголын оюутны холбоо бол сүүлийн 5 сонгууль нь үеэс үе дамжиж дарга гэдэг суудлыг баян аав хүүдээ хөрөнгөө ХХК-ы захирал гэдэг албан тушаалыг өвлүүлдэг шиг өвлүүлж ирсэн байгууллага. Дотор нь ажиллаж байгаа нөхдүүд ч гэсэн Монголын мянга мянган оюутны хөрөнгөөр гараа угааж хөлжиж оюутны байгууллагаасаа давж сэтгэж чадахгүй болсон тийм л байгууллага.
- Тэгэхээр МАХН-ын дэргэдэх оюутны байгууллага бол энэ шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа юм байна. Мөн энэ хэвээр үргэлжилбэл танайх ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
- Бид анхнаасаа үүний эсрэг байр суурьтай байсан. Мөнгө бодсоор байгаад толгой нь ялзарсан хэдэн нөхдүүд шинэ ажил хийж харагдах гэж буруу шийдвэр гаргаж олон олон оюутнуудын эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэж хэлмээр байна л даа хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл бид дараа дараагийн арга хэмжээг авч шаардлагатай бол тэмцэхэд бид бэлэн байгаа. Бидний ард ч олон олон сургуулуудийн оюутны холбоо зөвлөлүүд босоход бэлэн байгаа гэж хэлмээр байна.
- Тэгвэл энэ оюутны визаны асуудлыг оюутнуудад хүртээмжтэй болгоход таны бодлоор яавал зөв бол?
- Монголд оюутны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа маш олон төрийн бус байгууллагууд байгаа тэр байгууллагуудтай нийслэлийн авто тээврийн газар Нийслэлийн засаг даргын тамгийн газар гэрээ байгуулаад л ажиллахад болохгүй юм ерөөсөө байхгүй Мох байсан байгаагүй. Тэгвэл илүү хүртээмжтэй сайн шийдэл болно гэж бодож байна. МОХ чуулганаа хийхээрээ л сургуулиудын оюутны зөвлөл холбоодыг визаны квот өгөхгүй гэх мэтээр дарамталж өөрийн талдаа урвуулдаг тэгж л үеэс үе дамжиж ирсэн явцгүй бодлого бариж ажиллаж байгаа байгууллага.
- Жил ирэх тусам сургуулиуд төлбөрөө нэмж байна. Энэ хэр оновчтой зүйл вэ?
- Энэ бол буруу юм бол байхгүй л дээ харин төлбөр нэмэгдэж байгааг дагаад сургалтын чанар нь орчин нь сайжрах ёстой, багш ажилчидынхан чадвар нь ч цалин нь ч нэмэгдэх ёстой үнэтэй байгаагаа дагаад чанар гэж зүйл зайлшгүй байх ёстой асуудал л даа. Харамсалтайн манайхан мөнгөө нэмээд л байдаг чанар гэж зүйл хэвээрээ л байна даа


















