Б.Ням-Эрдэнэ өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль авлаа
Батсуурын Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ.
Мэдээллийн алба

"Сараево-2022" жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 16 жүдоч зодоглосон билээ. Тус тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ зодоглож, хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн Монгол Улсаас охидын +70 кг-ын жинд зодоглосон 2021 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Хан-Уул дүүрэг, "Женко" клубийн тамирчин Батсуурын Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ.


















