Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Очирмаа: ДЭМБ-аас анхааруулсан ханиалганы сиропууд Монгол Улсад импортоор орж ирээгүй

Өнгөрсөн онд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 4 төрлийн ханиадны сиропоос шалтгаалж Индонез, Гамби зэрэг улсад бага насны хүүхэд нас барсан хэрэг гарсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Очирмаа: ДЭМБ-аас анхааруулсан ханиалганы сиропууд Монгол Улсад импортоор орж ирээгүй
Б.Очирмаа: ДЭМБ-аас анхааруулсан ханиалганы сиропууд Монгол Улсад импортоор орж ирээгүй. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 4 төрлийн ханиадны сиропоос шалтгаалж Индонез, Гамби зэрэг улсад бага насны хүүхэд нас барсан хэрэг гарсан.

Узбекистан улсад ханиадны сироп хэрэглэсэн 18 хүүхэд амиа алдсан байна. Иймээс ДЭМБ-аас зөвлөмж гаргаж, хэрэглэхгүй байхыг анхааруулсан. Гэтэл сүүлийн үед эцэг, эхчүүдийн дунд бүх ханиадны сиропийг хориглосон гэсэн ташаа ойлголт яваад байна. Бид энэ талаар “Эм эмнэлгийн хяналт зохицуулалтын газар”-аас тодруулахад "Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар хөвмөл, сиропон хэлбэрийн 225 нэр төрлийн эм бүртгэгдсэн. Үүнээс 25 нэрийн эм буюу 11 орчим хувь нь Энэтхэг улсаас орж ирсэн байна. Гэхдээ дээрх 4 төрлийн сироп манай улсад бүртгэгдээгүй. Зөрчилтэй сиропон эм хилээр орж ирэх эрсдэлтэй тул Гаалийн газартай хамтарч ажиллаж байна гэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Очирмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Б.Очирмаа: ДЭМБ-аас анхааруулсан ханиалганы сиропууд Монгол Улсад импортоор орж ирээгүй

Хуваалцах