Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Отгонбаяр өөрийнхөө хохирлыг 100 сая төгрөгөөр тогтоолоо

Нийтлэлч, сэтгүүлч Б.Отгонбаяр, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр өөрийг нь нэр хүндийг илт гутаан доромжилсон хэмээн үзэж шүүхэд хандлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Отгонбаяр өөрийнхөө хохирлыг 100 сая төгрөгөөр тогтоолоо
Б.Отгонбаяр өөрийнхөө хохирлыг 100 сая төгрөгөөр тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Нийтлэлч, сэтгүүлч Б.Отгонбаяр, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр өөрийг нь нэр хүндийг илт гутаан доромжилсон хэмээн үзэж шүүхэд хандлаа.

Өөрийгөө шалгуулахаар шүүхэд хандсан эрэн сурвалжлах сэтгүүлч Б.Отгонбаяр хохирлоо 100 сая төгрөг гэж тогтоон нэхэмжлэл гаргаад байгаа ажээ.

“Оюуны Ундраа” компаниар овоглогдож, байнга хэл аманд өртөж явдаг С.Отгонбаяр нь дүү С.Амарсайханыхаа хамт эзэмшдэг “undesten.mn” цахим хуудсаар (2013.08.22) “Сэтгүүлч Б.Отгонбаяр нь улстөрчид болоод томоохон компаниудын эздийг ор үндэсгүй мэдээллүүдээр шантаажилж, тав арван цаас салгах гэж эсвэл хэн нэгний захиалгаар хувь хүн, албан байгууллагын нэр хүндэд онц ноцтойгоор халдаж байгаа явдал нь хэрээс хэтэрч байна” хэмээн бичсэн гэж сэтгүүлч Б.Отгонбаяр үзжээ.

Дашрамд өгүүлэхэд сэтгүүлч Б.Отгонбаяр улс төр, бизнесийн томчуултай холбоотой баримт фактыг цувралаар эрэн сурвалжилж бичдэг сэтгүүлчдийн нэг юм.

Түлхүүр үг:сэтгүүлч Б.ОтгонбаярОюуны ундраа С.Отгонбаяр
Хуваалцах