Б.Шижирбат өнөөдөр өрсөлдөнө
Хэрвээ тэр шоуны ялагч болвол 100 мянган ам.долларын эзэн болох юм.
Мэдээллийн алба

“Asian got talent”-ын сүүлийн шатанд шалгарсан бүжигчин Б.Шижирбат өнөөдөр өрсөлдөнө. Тэрбээр Азийн шилдэг есөн авьяастны нэгээр шалгараад байгаа билээ.
Хэрвээ тэр шоуны ялагч болвол 100 мянган ам.долларын эзэн болох юм.
Сонирхуулахад Б.Шижирбаттай нэг хэсэгт таарсан оролцогчдоос Индонезийн оролцогч, дуучин, босоо ятгачин Анжели Жюли шүүгчдийн сонголтоор финалд өрсөлдөх эрхтэй болсон бол удаах хоёр оролцогчийг үзэгчдийн саналаар шалгаруулсан байна.
Түүний нэг нь “гэрэлтэй бүжиглэгч”, манай авьяастан Б.Шижирбат бол нөгөөх нь Филиппиний битбокчин Нейл Рей Гарсия Лланес юм. Тэд өнөөдрийн шоунд юу чаддаг бүхнээ үзүүлэх болно.


















