Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг шүүхэд шилжжээ

есөн холбогдогчтой эрүүгийн хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хүлээн авсан байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг шүүхэд шилжжээ
Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг шүүхэд шилжжээ. Зураг: МҮОНРТ

С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж хорих ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяаллыг нь өөрчилж, Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектийн хэлтэст шилжүүлсэн. Тэгвэл Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг буюу Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нэр бүхий есөн холбогдогчтой эрүүгийн хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хүлээн авсан байна.

Хуваалцах