Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Үүрцайх пауэрлифтингийн ДАШТ-ээс дөрвөн медаль авлаа

Тэрбээр гурван төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтаараа нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлж, мөн хүрэл медалийн эзэн болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Үүрцайх пауэрлифтингийн ДАШТ-ээс дөрвөн медаль авлаа
Б.Үүрцайх пауэрлифтингийн ДАШТ-ээс дөрвөн медаль авлаа. Зураг: МҮОНРТ

Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдсөн бөгөөд бүгд медалийн эзэн болжээ. Түүнчлэн өчигдөр М1 ангиллын -120 кг-ын жинд Б.Үүрцайх суултын төрөлд 205 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж хүрэл, таталтын төрөлд 200 кг-ыг өргөж хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр гурван төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтаараа нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлж, мөн хүрэл медалийн эзэн болжээ.

Хуваалцах