Б.Заяабал: Сард 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой хүмүүсийн “10 саяас давсан орлогод шаталсан татвар” ногдуулна
Сард 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой хүмүүсийн “10 саяас давсан орлогод шаталсан татвар” ногдуулахаар хуулийн өөрчлөлт орсон гэж Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Сард 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой хүмүүсийн “10 саяас давсан орлогод шаталсан татвар” ногдуулахаар хуулийн өөрчлөлт орсон гэж Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.
Учир нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ, банкны дансны гүйлгээнээс татвар авна гэх мэдээлэл цахимд түгсэн. Энэ нь ташаа мэдээлэл гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэллээ.
Mongolian National Radio · Сард 10 саяас дээш цалингийн орлоготой хүмүүсийн “10 саяас давсан орлогод шаталсан татвар” ногдуулна
Ирэх онд шаталсан татварын орлогоос улсын төсөвт 8 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Сардаа 10 саяас давсан цалингийн орлоготой 1300 орчим иргэний ихэнх нь уул уурхай, банк, санхүү, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажилчид байна.
Харин сард 1 тэрбум төгрөгөөс давсан цалингийн орлоготой 57 иргэн байдгийг тодотголоо.


















