Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баавгайт ууланд гарсан ойн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм, шөнөдөө 11-13 хэм дулаан, салхины хурд 7-8 м/с байх төлөвтэй байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баавгайт ууланд гарсан ойн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна
Баавгайт ууланд гарсан ойн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм, шөнөдөө 11-13 хэм дулаан, салхины хурд 7-8 м/с байх төлөвтэй байна.

Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 147 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 134, аврах ажиллагааны 13 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос 23 иргэний амь бие, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 810 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын Шарлангийн гол гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод нийслэлийн Онцгой байдлын газраас 71 албан хаагч, 6 автомашинтайгаар тавдугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл гал түймрийг цурманд нь оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул гол дагуу амарч, аялал зугаалгаар явж байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулдаг “завьт эргүүл” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

Хуваалцах