Бага ангийн сурагчид нэг сар тав хоног амарна
Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардхад хүрдэг. Тиймээс 2012 онд БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаал гарч бага ангийн сурагчдын өвлийн амралтыг сунгасан билээ.
Мэдээллийн алба

Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардхад хүрдэг. Тиймээс 2012 онд БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаал гарч бага ангийн сурагчдын өвлийн амралтыг сунгасан билээ. Энэ жилийн хувьд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 20-оос нэгдүгээр сарын 26-нд, хөдөө орон нутагт нэгдүгээр сарын 10-аас хоёрдугаар сарын 09 хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн ЕБС-ийн бага ангийхныг II улиралд зургаан долоо хоног хичээллүүлж, таван долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Харин нийслэийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 03-аас 26-ныг хүртэл, хөдөө орон нутагт нэгдүгээр сарын 26-аас хоёрдугаар сарын 9-ний өдөр хүртэл амрах юм байна.
Нийслэлд
Бага анги: XII.20-I.26Дунд: I.03-I.26Ахлах: I.10-I.26
Хөдөө орон нутагт
Бага: I.10-II.09Дунд: I.26-II.09Ахлах: I.31-II.09


















