Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бага боловсролын математикийн судлагдахууны туршлага солилцох” улсын зөвлөгөөний нээлт болов

Тус хөтөлбөрийн хүрээнд “Сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох Улсын зөвлөгөөн”-ийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт удирдан Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн болосвролын хэлтэстэй хамтран зохи

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бага боловсролын математикийн судлагдахууны туршлага солилцох” улсын зөвлөгөөний нээлт болов
“Бага боловсролын математикийн судлагдахууны туршлага солилцох” улсын зөвлөгөөний нээлт болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр нь монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг бүр дээр 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд “Сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох Улсын зөвлөгөөн”-ийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт удирдан Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн болосвролын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

Хан-Уул дүүрэгт өнөөдөр “Бага боловсролын математикийн судлагдахууны туршлага солилцох” улсын зөвлөгөөний нээлт боллоо.

Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, мэргэжилтнүүд болон орон нутгийн зочид төлөөлөгчид оролцсон байна.

Хуваалцах