Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөв

Өчигдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэгт усны осол 64 гарч, 55 хүн амь насаа алдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөв
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөв. Зураг: МҮОНРТ

Өчигдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэгт усны осол 64 гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Үүний 47 нь том хүн, 8 нь хүүхэд байжээ.

Ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.

Маргаашнаас ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах