Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч ажиллана

Ховд аймагт ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан тэргүүтэй албаны төлөөллийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч ажиллана
Бага насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Ховд аймагт ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан тэргүүтэй албаны төлөөллийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзав.Энэ үеэр алслагдсан бүс нутгийн хөгжил, иргэдийн эрүүл мэнд тэр дундаа “Хүүхэд бүрийн төлөө” үйл ажиллагаагаа чиглүүлж байгаад “Талархал” илэрхийлэн ажлын амжилт хүслээ.Цаашид хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, боловсролын байгууллагын ариун цэврийн байгууламжийг сайжруулахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх санал тавилаа.

Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ахлах зөвлөх Б.Цогтбаатар нар Ховд аймгийн нийт хүн амын 30 гаруй хувийг эзэлж буй бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг эмчилж эдгэрүүлэх, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх боломж байгаагаа илэрхийлэв.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас Ховд аймгийн Эрүүл мэнд, боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, 2021 онд коронавирусний эсрэг вакцин хадгалах зориулалттай 188.4 сая төгрөгийн өртөг бүхий хөргүүрийг эрүүл мэндийн 25 байгууллагад олгосон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах