Багачуудын хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт орших 173-р цэцэрлэгийн нээлтээс гэрэл зургийн сурвалжлага бэлтгэлээ.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт орших 173 дугаар цэцэрлэг 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Энхнаран хуран цугласан хүүхэд багачууд, эцэг эхчүүд зочдод хандан үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Д.Мөнхчулуун, Чингэлтэй дүүргийн тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Гүррагчаа нар зочноор уригдан оролцов.
Мөн багш Ц.Цогзолмаа, С.Оюумаа, хөгжмийн багш Н.Өнөрбаяр, туслах багш М.Дарьсүрэн, ажилтан Б.Пүрэв нарыг шагнаж урамшуулсан юм.
Нийт хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.


















