Багахангай дүүрэгт гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийв
Багахангай дүүрэгт болсон "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнд тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхмаа оролцож, 2017 оны эхний 9 сарын байдлаар Багахангай дүүрэгт гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийжээ.
Мэдээллийн алба

Багахангай дүүрэгт болсон "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнд тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхмаа оролцож, 2017 оны эхний 9 сарын байдлаар Багахангай дүүрэгт гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийжээ. Түүнээс гадна 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуулиар зөвлөгөөнд оролцож буй 40 гаруй хүнд яриа таниулга хийж ажилласан байна.
Дээрхи зөвлөгөөнийг Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж, зөвлөлгөөнд Багахангай, Налайх дүүргийн Шүүх, Багахангай дүүргийн Цагдаагийн тасаг болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэд идэвхитэй оролцжээ.


















