Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэр технологийн парк байгуулна
Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэр технологийн парк байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар баталлаа.
Мэдээллийн алба

Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэр технологийн парк байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар баталлаа. Энэ үйлдвэрийн паркийг байгуулснаар тус дүүрэгт 500 шинэ ажлын байр бий болох юм.
Тодруулбал, арьс ширэн гутал, хувцас, цүнх зэрэг бүтээгдэхүүний каластран дөрвөн үйлдвэр, ноосон шүлжмэл эдлэлийн гурван үйлдвэр, оёмол бүтээгдэхүүний хоёр үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.
Мөн сэргээгдэх эрчим хүчний хавтаны үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-д тусгасан гэж Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн н.Дарханчулуун ярилаа.


















