Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багахангай дүүрэгт шинээр газар олгох хүсэлтийг 2018 оны нэгдүгээр сараас авч эхэлнэ

Хотын төвлөрлийг сааруулах нэг арга нь Багахангай дүүрэгт үйлдвэр байгуулах замаар газар олгож, шинэ суурьшлын бүс байгуулах.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багахангай дүүрэгт шинээр газар олгох хүсэлтийг 2018 оны нэгдүгээр сараас авч эхэлнэ
Багахангай дүүрэгт шинээр газар олгох хүсэлтийг 2018 оны нэгдүгээр сараас авч эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Хотын төвлөрлийг сааруулах нэг арга нь Багахангай дүүрэгт үйлдвэр байгуулах замаар газар олгож, шинэ суурьшлын бүс байгуулах. Түүнчлэн хотын иргэд тус дүүрэгт газар эзэмших эрхээ баталгаажуулж, мөн төвлөрлөөс зайлсхийх боломжтой гэж үзсэн.

Тиймээс 2013 оноос 52 байршилд нийслэлийн нутаг дэвсгэрт цахим газар өмчлөлийг явуулахдаа Багахангай дүүрэгт гурван байршилд 11 мянга орчим иргэнд газар олгосон байна. Одоо эдгээр иргэнд газрын гэрчилгээ олгох ажил 50 хувьтай үргэлжилж байгааг дүүргийн газрын албаны дарга н.Санжийжанцан ярилаа.

Багахангай дүүрэгт шинээр газар олгох хүсэлтийг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн авах юм байна.

Хуваалцах