Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналтыг хийлээ

Эрүүл мэндийн сайдын удирдамжаар томилогдсон баг Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд “Томуу, томуу төст өвчний тархвар зүйн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, дэгдэлтийн үеийн бэлэн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналтыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналтыг хийлээ
Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналтыг хийлээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын удирдамжаар томилогдсон баг Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд “Томуу, томуу төст өвчний тархвар зүйн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, дэгдэлтийн үеийн бэлэн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналтыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийлээ.



Дэмжлэгт хяналтаар ЭМЯ-ны ХОХ-ийн дарга Г.Эрдэмбилэг, ЭМЯ-ны НЭМГ-ийн мэргэжилтэн Ш.Уранцэцэг, ЭМЯ-ны ТЗУГ-ын хэвлэлийн ажилтан П.Балжир, Нийслэлийн ЭМГ-ын мэргэжилтэн Э.Гэрэлмаа нар Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат, дотрын эмч Г.Дагвадорж, хүүхдийн эмч Д.Дашдэлэг нартай хамтран ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, цаашид анхаарч ажиллах асуудлын хүрээнд зөвлөмж өгч ажиллалаа.



Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв нь 4400 хүн амд 26 эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг 15 ортойгоор үзүүлж байна.
2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлаас харахад амбулаторийн 1027 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчин 57 буюу 5.5 хувийг эзэлж, нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 29.8% нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд байна.
Түргэн тусламжийн 289 дуудлага хүлээн авснаас хүүхдийн дуудлага 123 буюу 42.6 хувийг эзэлж байна.

Хуваалцах