Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262-р ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг дуусгалаа
"ЦДҮС" ТӨХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын 261, 262-р цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын нэгдүгээр багцын барилга угсралтын ажлыг хийж дуусгалаа. Нийт таван салбарын 100 гаруй хүн, 15 машин, техник хэрэ
Мэдээллийн алба

"ЦДҮС" ТӨХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын 261, 262-р цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын нэгдүгээр багцын барилга угсралтын ажлыг хийж дуусгалаа. Нийт таван салбарын 100 гаруй хүн, 15 машин, техник хэрэгсэлтэйгээр 2023 оны 5-р сарын 08-ны өдрөөс 10-р сарын 21-ний хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн тушаалын дагуу техникийн комиссын шийдвэрээр Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын №1-33-р тулгуурыг 209, 210-р агаарын шугамын №279-р тулгуурт шилжүүлж, холбон хүчдэлд амжилттай залгав.
Эх сурвалж: Монгол Улсын Эрчим Хүчний Яам


















