Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануур дүүрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавд, санхүүжилтийн түр горимын биелэлтэд хяналт тавин ажиллахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Багануур дүүрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” захирамжаар Багануур дүүргийн ИТХ дүүргийн 2014 оны төсвийг өнөөг хүртэл батлаагүй байгаа тул дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүллээ. Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Багануур дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг энэ сард 151 103 700 төгрөг, ирэх сард 96 894 800 төгрөг байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталлаа.

Хуваалцах