Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануур дүүргийн албан хаагчид малын хулгайчдыг үйлдэл дээр нь баривчилжээ

Гэмт хэрэгтнүүд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүргийн албан хаагчид малын хулгайчдыг үйлдэл дээр нь баривчилжээ
Багануур дүүргийн албан хаагчид малын хулгайчдыг үйлдэл дээр нь баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс энэ сарын 17-18-нд шилжих шөнө иргэн Г-ийн 18 тооны адууг Төв аймгийн Баян сумын нутаг Тахилтын шар дэрст хэмээх газарт эзэнгүй малын саравчинд хашиж, бусдад нядалж зарахаар бэлтгэж байхад нь Багануурын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ.

Тийнхүү хохирогчид нь дээрх тооны адууг хүлээлгэн өгсөн байна.

Гэмт хэрэгтнүүд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж байжээ.

Иймд малчдыг байнгын хариулгатай байхыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс

Хуваалцах