Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануур дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Багануур дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Багануур дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Багануур дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байна.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Багануур дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир нарын албаны хүмүүс оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 7 алба, шуурхай команд, мэргэжлийн 24 анги, 60 аж ахуй нэгж байгууллагын нийт 6410 гаруй алба хаагч 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж ажиллаж байгаа бөгөөд сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах