Багануур дүүргийн Захирагчийн сонгууль дахин болох эсэхийг шийднэ
Үүнтэй холбогдуулан Багануур хотын Захирагчийн сонгууль өчигдөр болсон бөгөөд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшсэн юм.
Мэдээллийн алба

Нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ.
Үүнтэй холбогдуулан Багануур хотын Захирагчийн сонгууль өчигдөр болсон бөгөөд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшсэн юм. Санал хураалт өчигдөр 7:00-22:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд сонгогчдын ирц муу байсан байна. Тодруулбал, сонгогчдын ирц 51 хувьд хүрээгүй байна. Энэ талаар бид дөнгөж сая Багануур дүүргийн Сонгуулийн нэгдсэн хорооны дарга Д.Оюунцэцэгээс тодруулахад “Сонгуулийн ирц муу байсан учраас 51 хувьдаа хүрээгүй. Үүнээс гадна өчигдөр саналын хуудас алдагдсан хэрэг бас гарсан. Тиймээс яг одоо Сонгуулийн хэсгийн хороо хуралдах гэж байна. Энэ хуралдаанаас дахин сонгууль явуулах эсэхийг шийднэ” гэсэн юм.


















