Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Алунгоо эх” ТББ-тай хамтран ажиллана

Уг тэмцээн энэ сарын 14, 15-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд дэмжиж хамтран ажиллахыг хүссэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Алунгоо эх” ТББ-тай хамтран ажиллана
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Алунгоо эх” ТББ-тай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй тус дүүргийн одонтой ээжүүдийн “Алунгоо эх” ТББ-ын төлөөлөл өнөөдөр уулзаж, хамтран ажиллахаар боллоо.

Дээрх төрийн бус байгууллагын одонтой ээжүүд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй “Алдарт эх-2022” спортын наадамд дүүргээ төлөөлөн оролцох гэж байгаа аж.

Уг тэмцээн энэ сарын 14, 15-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд дэмжиж хамтран ажиллахыг хүссэн байна.

Тэмцээн гар болон сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, дартс гэсэн таван төрлөөр 14 багийн 400 гаруй тамирчин өрсөлдөх юм байна.

Хуваалцах