Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануурт үер буужээ

Өнөөдөр 14:30 цагийн орчимд 15 минут үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Багануур дүүргийн 4-р хороонд байрлах үерийн далан хальж, 6 айлын гэр, хоёр байгууллагын подвал үерт автсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануурт үер буужээ
Багануурт үер буужээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 14:30 цагийн орчимд 15 минут үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Багануур дүүргийн 4-р хороонд байрлах үерийн далан хальж, 6 айлын гэр, хоёр байгууллагын подвал үерт автсан байна.

Дуудлагаар Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газар, холбогдох газрын алба хаагчид айлуудын цахилгааныг салган аюулгүй болгож, усыг шавхан соруулан даланг сэргээн засварлаж, нэг айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах