Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануурын хувийн хэвшлийн зургаан компани онцгой комисст хандив өргөлөө

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цаг наргүй 24 цагийн турш ажиллаж байгаа дүүргийн онцгой комиссын алба хаагчдад “Бага гутай” ХХК, “Бэдч” ХХК, “Дэлгэр Бэт” ХХК, “Ахиц” ХХК, “Зол халиун” ХХК, “Мон рубин” ХХК-ийн зүгээс тус бүр 500 мянган төгрөгийг хандивласан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануурын хувийн хэвшлийн зургаан компани онцгой комисст хандив өргөлөө
Багануурын хувийн хэвшлийн зургаан компани онцгой комисст хандив өргөлөө. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн хувийн хэвшлийн зургаан компани онцгой комисст гурван сая төгрөг хандивлажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цаг наргүй 24 цагийн турш ажиллаж байгаа дүүргийн онцгой комиссын алба хаагчдад “Бага гутай” ХХК, “Бэдч” ХХК, “Дэлгэр Бэт” ХХК, “Ахиц” ХХК, “Зол халиун” ХХК, “Мон рубин” ХХК-ийн зүгээс тус бүр 500 мянган төгрөг хандивласан байна.

Энэ үеэр тус дүүргийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир “Шинэ төрлийн коронавирусний тархалтаас сэргийлэх ажилд хандив өгч байгаад талархаж байна. Та бүхний хандив уридчилан сэргийлэх бүхий л ажилд зарцуулагдах болно” гэжээ.

Хуваалцах