Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багануурын цахилгаан станцыг концессийн гэрээгээр барина

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах "Багануурын цахилгаан станц" төслийг концессийн гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануурын цахилгаан станцыг концессийн гэрээгээр барина
Багануурын цахилгаан станцыг концессийн гэрээгээр барина. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах "Багануурын цахилгаан станц" төслийг концессийн гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгийн цахилгааны ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр бий болох, бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх аж. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800-900 сая ам.доллар юм.

Хуваалцах